card

Түгээмэл асуулт хариулт

Гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбоод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

Гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор үйлддэг. 

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд:

  1. Хамт амьдарч байгаа эхнэр нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;
  2. Тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү
  3. Гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд хамаарна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хамгаалалт, үйлчилгээнд хамрагдах эрхтэй.

Гэр бүлийн хүчирхийлэл нь дараах хэлбэрүүдээр илэрдэг:

  1. Бие махбодын хүчирхийлэл
  2. Сэтгэл санааны хүчирхийлэл
  3. Эдийн засгийн хүчирхийлэл
  4. Бэлгийн хүчирхийлэл

Шийдэлд хүрэхийн тулд адил тэнцвэртэйгээр аль нэг талынхаа эрх ашгийг хөндөхгүйгээр асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Эцсийн үр дүн нь 2 талдаа хохиролгүй харилцан шийдэлд хүрэх явдал. Харилцан ярилцаж, ойлголцож, итгэх нь чухал. Ингэснээр хүчирхийлэлтэй харилцааг үүсгэхгүй байх гол зүйл юм. 

Гэмтэл учруулж болох ир үзүүртэй зүйл, хутга мэсийг нуу

  • Зугатах арга, замаа төлөвлө
  • Утсаа ойр байлга (цэнэгтэй эсэхийг анхаар)
  • Боломжтой бол цагдаа дууд
  • Гэмтэж бэртсэн бол эмнэлгийн яаралтай тусламж дууд
  • Баримт бичиг,  мөнгө, түлхүүр, хувцас, хувийн зүйлсээ ойр байлга, эсхүл итгэлтэй найз нөхөд, найдвартай газар хадгалуул
  • Хүүхэддээ тусламж яаж дуудахыг зааж өг
  • Хөршдөө мэдэгд (Яаралтай үед хөрштэйгөө харилцах кодтой болоорой-паар тогших, гэрлээ анивчуулах, утас руу нь дуудлага, мессеж илгээх г.м)
  • Өөрийнхөө нөхцөл байдлын талаар дарга, удирдлагадаа мэдэгдэж, хамт олноосоо тусламж ав

102 - Цагдаагийн дуудлага, мэдээлэл хүлээн авах утас
107 - Цагдаагийн дуудлага, мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө өгөх утас
108 - Хүүхдийн тусламжийн утас

Та хэзээ ч залгасан болно, таны утас нэгжгүй байсан ч залгах боломжтой.

Сэтгэл зүйн болон бие физиологийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар аюул нүүрлэхэд тэрхүү аюулаас зайлах, зугтах, амьд гарахын тулд үзүүлж буй сэтгэцийн хариу үйлдэл юм. Бие нь их хэмжээний кортисол, адреналин болон норадрэналин ялгаруулдаг. Энэ нь зүрхний цохилтыг түргэсэх, булчинг чангалах, хөлс гаргах, мөн болгомжийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Энэ бүгд нь янз бүрийн аюулт нөхцөл байдлыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг байна. Стресс нь хоол боловсруулах эрхтэн, дархлаа тогтолцооны системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Биеийн бүх нөөц нь хурдан амьсгалах, цусны эргэлт, сэргэг байдал болон булчингийн ашиглалтанд төвлөрдөг.

  • Массаж иог эсвэл хөгжим сонсох нь стрессийг тайлах эсвэл стресс үүсэхээс урьдчилан сэргийлэхэд сайн нөлөөтэй.
  • Дасгал: Судалгаагаар дасгал хөдөлгөөн нь хүний биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд сайн нөлөөтэйг тогтоосон байна.
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис, кафейний хэрэглээгээс татгалзах. Эдгээр бодис нь стрессээс урьдчилан сэргийлэх бус бүр ч дордуулах нөлөөтэй тул бүр мөсөн хэрэглэхээ болих эсвэл багасгах хэрэгтэй.
  • Хоол тэжээл: Эрүүл, ногоо жимсээр баялаг орцыг нь зөв тааруулсан хоол хүнс нь стрессийн үед хүний дархлалын системийг хэвийн байлгахад тустай. Хангалттай бус буруу хооллолт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж нэмж стресс үүсгэдэг.
  • Эрмэбэлэх: Юу хамгийн чухал болохыг харахын тулд багахан цагийг хийх ёстой зүйлээ эрмэбэлж, цэгцлэхэд зарцуулаарай. Тэгээд юуг дуусгаж чадаагүй гэдэг дээрээ биш чи юу хийж амжуулж, ямар үр дүнд хүрэв гэдэг дээрээ төвлөрөөрэй.
  • Цаг хугацаа: Өдөр бүр зөвхөн өөртөө зориулж цаг гарга. Энэ цаг хугацаагаа амьдралаа цэгцлэх, амрах, өөрийн дур сонирхолтой зүйл хийхэд зарцуулаарай.
  • Амьсгалах болон амрах: Бясалгал, массаж болон ёог хийх нь тустай. Гүнзгий амьсгалах болон амрах арга техникүүд биеийн үйл ажиллагааг удаашруулж амрахад тусална. Гүнзгий амьсгалах нь мөн анхаарал төвлөрүүлэх бясалгалын үндсэн хэсэг юм.
  • Ярилцах: Гэр бүл, найзууд, хамт олон болон даргатайгаа санаа бодол, сэтгэл зовнилоо ярилцаж байх нь “уураа” гадагшлуулахад тусалдаг. Чи магадгүй “ганцаараа биш” гэдгээ мэдрээд уужрах байх. Эсвэл чиний олж хараагүй илүү хялбар шийдэл байгааг ч олж харж болох юм.
  • Шинж тэмдгийг хүлээн зөвшөөрөх: Хүмүүс стресс үүсгэж буй асуудалд сэтгэл зовиноод түүнийг биед үзүүлж байгаа нөлөөллийг анзаардаггүй. Шинж тэмдгийг анзаарах нь арга хэмжээ авахын эхний алхам. Олон цагаар ажилласнаас болоод ажил дээрээ стресст автаж байгаа хүмүүс “түр зуур амс хийх” хэрэгтэй. Та ажлын арга барилаа эргэн харах эсвэл даргатайгаа ачааллаа бууруулах талаар ярилцаад үзэхэд буруудахгүй.

Магтаалын үг хэлэх, сонсох:

Сэтгэл гэдэг эрхтэн өвддөг, шаналдаг, бас баярладаг. Сэтгэлийг баярлуулдаг, стресс тайлах хамгийн том зэвсэг бол магтаал. Өглөө босоод урмын үг сонссон хүн бүтэн өдрийг туулах хүчтэй болдог. Хааяа ч гэсэн өөрийгөө магтаж, гамнаж, хайрлаж байх хэрэгтэй. Мөн хэн нэгэнээр магтуулж сурах хэрэгтэй, магтаалыг чин сэтгэлээсээ хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. Магтаж байхад өмнөөс нь би тийм хүн бишээ, эсвэл би угаасаа л ийм хүн гэх мэтээр хүлээж авч хариулах юм бол тухайн хүн дахиад таныг магтахаас цэрвэдэг болно. Өөрчлөлт,шинэчлэлт стресс тайлах эм:
Нэгэн хэвийн байдлаас салж өөрчлөлт хийх хэрэгтэй. Үсээ тайруулах, ажлын ширээгээ солих, шинэ хувцас худалдаж авах, уруулын будгаа өөрчлөх гэх мэтээр сэтгэлзүйдээ шинэ зүйлийг мэдрүүлж байх хэрэгтэй. Өнгө хүртэл сэтгэлзүйд нөлөөлж байдаг.

Өөрийгөө баярлуулах:

Амрах, дэлгүүр хэсэх, хамт олонтойгоо салхинд гарах, караокед орох, спортоор хичээллэх, бүжгийн клубт явах гэх мэтээр өөрийнхөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй. Ямар зүйлээс хамгийн их сэтгэл ханамж авдаг гэдгээ бодоод түүнийгээ хийгээд үзээрэй.  Дасгал: Ажил дээрээ хэт их бухимдалтай, стресстэх үедээ гурван секунд амьсгаагаа хүчтэй аваад, гурван секунд түгжээд, гурван секунд буцаагаад гаргах дасгалыг хийгээд үзээрэй. Дасгалыг хийх явцдаа цээж дүүрэн амьсгалж, гаргахдаа бүх амьсгаагаа гаргах хэрэгтэй. Энэ дасгал стресс тайлах үр дүнтэй аргуудын нэг юм. 

Стресс зохицуулах засал нь эдгээр аргуудаас нэг юмуу хэд хэдийг хэрэгжүүлж байж үр дүнтэй байдаг. Стресс зохицуулах аргуудын талаар ном, бусад эх сурвалжаас болон мэргэжилтэнд хандах боломжтой юм.

Өөрийгөө зөв илэрхийлэх, бусдад ойлгуулахад мөн ярилцаж буй хүнийг ойлгох зэрэг харилцааг ойлголцолд хүргэх хүчин зүйлс нь бүгд сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг. Сэтгэл хөдлөл хүн бүхэнд байх ёстой энэ нь хэвийн биднийг амьд гарахад тусалдаг бидний чухал хэсэг юм. Сэтгэл хөдлөлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч тухай бүрд нь зөвөөр илэрхийлэх нь хүчтэй сэтгэл хөдлөл хуримтлагдан бий болж биднийг жолоодохоос сэргийлж чадна.

  1. /Self Awareness/ Өөрийнхөө бодол мэдрэмжийг танин мэдэх: Энэ нь EQ буюу сэтгэл хөдлөлийн гол тулгуур чадвар юм.Өөрийнхөө зан авир, өөрийн мэдрэмжүүд, бодлоо танин мэдэх. Тухайн үед төрж байгаа стрессдэх, бухимдах, ядрах зэрэг мэдрэмжүүдээ олж танин мэдэхийн тулд өөрөөсөө асууж сайтар бодох хэрэгтэй.
  2. /Self Control/  Өөрийгөө удирдах чадвар
    Өөрийн мэдрэмждээ тулгуурлаад тухайн нөхцөл байдалдаа тохируулж өөрийгөө удирдаж сэтгэл хөдлөл дээрээ үндэслэн шийдвэр гаргахгүй байхыг хэлнэ.
    Уурлах гэх мэт процесс нь хүний тархины ситемийн төвд маш хурдан дохио өгдөг. Энэ нь аюулын дохио адил таныг аюулд орлоо гэсэн мэдээллийг маш хурдан хугацаанд урвалд орж тархины бүх хэсэгт тарааж өгдөг. Ингэснээр хүн уурлах хариу үйлдэл үзүүлдэг байна.
  3. /Self Motivation/ Өөрийгөө идэвхижүүлэх, мотивацлах
    Аливаа зүйлийг хийхдээ утга учиртайгаар, мотивацитайгаар хийх гэсэн утгатай.Амжилтад хүрсэн хүмүүсийн дунд нийтлэг байдаг шинж нь өөрийгөө мотивацижуулах чанар байдаг.
    Хэрхэн яаж өөрийгөө мотивацижуулах вэ?
    Эерэг бодлын хүч. High hope буюу хүчтэй итгэл найдвартай байх хэрэгтэй. Хүчтэй итгэл найдварыг төрүүлж чадвал зорьсон зорилгодоо хүрэх боломжтой төдийгүй өөрийгөө идэвхижүүлэхэд илүү хялбар байдаг.
    Өөдрөг үзэл бодол нь аливаа зүйлийг эерэгээр харж чадвал амжилт, зорилгодоо хүрдэг.
    Уг 2 хүчин зүйлийг хөгжүүлж чадвал өөрийгөө мотивацлахад чухал хүчин зүйлс болдог.
  4. /Empathy/  Бусдыг ойлгох чадвар.
    Хүн хүүхэд наснаасаа авхуулаад аав ээжийнхээ хөдөлгөөн, дуу хоолойны өнгө, харц, биеийн илэрхийлэл болсон эдгээр зүйлүүдийг мэдэрч байдаг. Энэ нь хөгжсөөр насанд хүрсэн хойно нь бусдыг мэдрэх, ойлгох чадвартай болж төлөвшдөг.
  5. /Handling Relationship/ Бусадтай харилцах чадвар. Бусдын бодол санааг шүүмжлэхийн оронд сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирддаг хүмүүс өрөөлийг ойлгож, үнэлж,  хариу үйлдэл үзүүлэх чадвартай байдаг.

Гурван секунд дүрмийг ашиглана уу?
/Хүнд юм хэлэхээсээ өмнө гурван секунд дүрмийг ашиглаарай./

Энэ бол:

  • Үүнийг хэлэх шаардлагатай юу?
  • Үүнийг би хэлэх шаардлагатай юу?
  • Үүнийг би яг одоо хэлэх шаардлагатай юу?

Уур бухимдал бол бидний аюул бүхий гэж бодсон эсвэл дургүй байх хүн ба юмст чиглэсэн хүчтэй дургүйцэл юм. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг нэг сэтгэл хөдлөл болохын хувьд энэ нь бидний сэтгэлийн амгаланг алдагдуулснаар бид өөрийн хяналтыг алдана. Гэвч тэвчээр төлөвшүүлэх олон янзын бүтээл, аргад суралцсанаар бид уур бухимдлаас зайлсхийн илүү тайван амгалан амьдарч болно.

  • Хөдөлгөөн: Хэрвээ уур уцаар их хүрч, хүнд байдалд орвол дасгал хөдөлгөөн хийж, өөрийгөө аль болох завгүй байлгах хэрэгтэй. Энэ нь таныг буруу үйлдэл гаргахаас сэргийлж, хурдан тайвширахад тусалдаг. Мөн хөлс биенээс ялгарах нь тайвширахад нөлөөлж байдаг.
  • Уур уцаарандаа анхаарал хандуулах: Та ямар учир шалтгааны улмаас уурлаж байгаа, уурлах болсон шалтгаанаа тайван суугаад өөрийгөө мэдрэх, эргэцүүлэн бодож байх хэрэгтэй. Учир нь маш олон хүмүүс хэрэгцээгүй жижиг зүйлсээс болж, уцаарлах нь элбэг.
  • Явган алхах: Хүмүүс уурлаж бухимдсан үедээ аль болох ганцаар байж, гадуур алхахыг илүүд үздэг гэсэн судалдгаа байдаг. Энэ нь сэтгэлийг тайвшруулж, бухимдлаас гарахад сайнаар нөлөөлдөг.
  • Уучилж сурах: Үргэлж хэн нэгнийг үзэн ядаад, сэтгэлээ өвтгөөд байх нь танд хүндрэл учруулж, амьдралыг илүү хүнд болгодог. Тиймээс аль болох тайван байж, уурлаж гомдсон нэгнээ уучилж, өршөөж байгаарай.
  • Инээмсэглэх: Инээхэд ямар нэгэн шалтгаан хэрэгтэй гэж үү? Хэрвээ уур үнэхээр хүрээд хэцүү байвал инээдмийн зүйл үзэх, сонсох, аль эсвэл зүйгээр л сэтгэлээ онгойтол нэг сайхан инээгээрэй.  
  • Бясалгал хийх: Уур уцаарыг дарах, унтраахад туслах чухал зүйлсийн нэг бол бясалгал хийх явдал юм. Тиймээс өөрийгөө бясалгаж, аль болох амар амгаланд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээгээрэй.
  • Болчимгүй үйлдлээс зайлсхийх: Хүн уурласан үед маш эр зоригтой болдог байна. Тиймээс энэ үед хэн нэгнийг бэртээх, болчимгүй үйлдлүүдийг гаргах нь бий. Тиймээс аль болох биеэ цэгнэж, тэдгээр үйлдлээс зайлсхийх нь чухал юм. 

Гурван секунд дүрмийг ашиглана уу?
/Хүнд юм хэлэхээсээ өмнө гурван секунд дүрмийг ашиглаарай./

Энэ бол:

  • Үүнийг хэлэх шаардлагатай юу?
  • Үүнийг би хэлэх шаардлагатай юу?
  • Үүнийг би яг одоо хэлэх шаардлагатай юу?

Хүний биеийн зориудын хөдөлгөөний булчин болон мэдрэхүйн эрхтэн дарангуйлагдаж, төв мэдрэлийн тогтолцооны жам ёсны бүтэн саатал юм. Нойр бол наснаас хамаарч харилцан адилгүй байдаг байхад хувь хүний сэтгэцийн чанарын онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг.

Наснаас хамаарч хүний өдөрт унтах нойрны хугацаа нь

  • Сургуулийн өмнөх насны хүүхэд  /3-5 нас/ - 11-13 цаг
  • Сургуулийн насны хүүхэд /5-10 нас/ - 10-11 цаг
  • Өсвөр насныхан /10-17 нас/ - 8-9 цаг
  • Насанд хүрэгсэд - 7-9 цаг

Нойрны хүний биед гүйцэтгэх үүрэг

  • Хүний биеийн дотор эрхтэний болон мэдрэлийн тогтолцооны өвчнөөс хамгаалдаг
  • Биеийн өдөр тутам гүйцэтгэх ажлыг хэвийн явуулах шаардлагатай эрчмээр хангадаг
  • Нойрны сэтгэцийн эрүүл мэндэд гүйцэтгэх үүрэг
  • Насанд хүрсэн хүн хоногт 7 цагаас багагүй унтаж амарсан нөхцөлд сэтгэл санаа тайван, өөдрөг, ажил үйлс бүтэмжтэй байх нөхцөл хангаддаг
  • Өдрийн турш бухимдахгүй, ажил дээрээ дарамт багатай байдаг
  • Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайжирдаг
  • Сэтгэцийн өвчин тусах, сэдрэхээс сэргийлэх
  • Амьдралдаа шийдвэр гаргах чадвар сайжирна  

Хүн хэдэн цаг унтсанаас үл хамааран өглөө сэрэхэд амарсан мэдрэмж төрөхгүй байх, бүр толгой өвдөж, шөнөжингөө хар дарж зүүдлэн ядарч сэрдэг бол нойргүйдэл гэж үзнэ. Харин хоногт дөрөвхөн цаг унтсан хэрнээ унтаж амарсан мэдрэмж авч, гүн нойрсдог бол үүнийг унтсан цагаас  үл хамааран нойргүйдэл гэж үзэхгүй.
Гэтэл эсрэгээрээ хоногт 12 цаг буюу хоногийн талыг унтаж өнгөрүүлсэн боловч амарсан мэдрэмж төрөхгүй, жаахан дуу чимээ гарахаар сэрчихдэг, дахиад унтахад бэрхшээлтэй, нэг сэрчихвэл буцаад унтаж чадахгүй өглөө болтол сэрүүн байдаг, унтаж байгаа хэрнээ орчин тойронд болж байгаа бүх зүйлийг сонсож мэдэрдэг бол энэ нь нойргүйдэл юм.


Нойргүйдэл үүсгэдэг их олон шалтгаан байдаг. Ихэнхдээ сэтгэлзүйн хямралд орох, ажлын байрны стресс-т өртөх, биедээ физик гэмтэл бэртэл авах, гэр бүлийн хэн нэг нь хүнд өвдөх, ойр дотны хүнээ алдах, хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны дарамтад орсон үедээ нойргүйддэг. Мөн үе мөч, нурууны өвдөлт, зүрхний өвчин, толгойн өвдөлт гэх мэт бие махбодийн ямар нэгэн өвчтэй байх нь нойргүйдэл үүсэх шалтгаан болдог. Тиймээс юунаас болж нойргүйдэж байгаа шалтгаанаа илрүүлэн түүнийхээ эсрэг арга хэмжээ авах нь нойргүйдлийн эмчилгээний суурь юм.

Гэр бүл салснаас хүүхдэд олон хямрал бий болдог. Энэ нь тухайн хүүхэд хэдэн настай байхаас хамаараад эцэг эхийн маргааныг янз бүрээр хүлээж авна. Тухайлбал, бага насны хүүхдүүд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй байгаа тохиолдол олон байдаг. Салсан аав юм уу ээжийгээ санаж бэтгэрнэ, ой тогтоол болон анхаарлын төвлөрөл муудна. Түүнчлэн ууртай, уйланхай болох зэрэг ааш зангийн тогтворгүй сөрөг шинж бага насны хүүхдүүдэд түгээмэл илэрч байдаг.


Ялангуяа сургуулийн бага насны хүүхдүүд хичээлээ ойлгохгүй байх, ганцаардмал болох, сурлагандаа муудах, хэн нэгнийг үзэн ядах зэрэг сэтгэлзүйн хямралд ордог. Харин өсвөр насныхны хувьд эцэг, эх хоёрынхоо хэн нэгнийг буруутгах эсвэл өөрийгөө азгүйд тооцно. Мөн өөртөө итгэлгүй болно.

Айдас олон төрөлтэй. Айдас /phobia/ гэдэг нь бодит аюул заналхийлээгүй тодорхой хүчин зүйл болон нөхцөл байдлаас айж түгшихийг хэлдэг.

Жишээ нь: Цахилгаан шатанд суухаас, өндрөөс, харанхуйгаас, үхлээс айх, тариа хийлгэхээс айх, аалзнаас айх, үслэг зүйлээс айх гэх мэт. Том хүмүүс айдсын талаар ярихдаа ихэнхдээ бага насандаа авсан айдас түгшүүрийг ярьдаг. Харин хүүхдүүд харанхуй өрөөнд цоожлогдохоосоо, ганцаардлаас, хий үзэгдлээс, кино хүүхэлдэйн мангаснаас, цэцэрлэг сургуульд элсэн орохоос, найз солигдох, аав ээж салахаас гэх зэргээр айдаг. Учир нь дээрх айдсууд нь хүүхдийн хувьд тодорхойгүй байдаг. Хамгийн анхны айдсыг аав ээж өөрсдөө бий болгодог. 0-3 насандаа хүүхэд бүх зүйлийг яг бодитоор хүлээж авдаг байна. Хүүхдийг унтуулахын тулд ииии нохой гарч ирлээ, чамайг танихгүй хүнд өгч явууллаа гэх мэтээр айлгахаар бяцхан хүүхэд үүнийг нь тархиндаа бичиж авдаг. Айдас ихтэй өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, идэвхгүй хүн болдог.

Хүүхдийн айдсыг намдаах хамгийн чухал зүйлсийн нэг нь  нь аав ээж таны хүүхэдтэйгээ хамт байх цаг, харилцан ярилцах, халуун дулаан тэврэлт юм шүү.

  • Ганцаардлаас айх
    Аав ээжүүд хүүхэдтэйгээ харилцан ярилцдаггүй, цаг гаргадаггүй, зурагт хэт үзүүлдэг, зурагтаар аргацаадаг, утас их үзүүлдэг бол хүүхдэд ганцаардлын айдас бий болдог. Энэ бол маш олон сөрөг талтай. Бас хүүхэд танихгүй хүнтэй үлдэхдээ ганцаараа үлдэж байгаа мэтээр хүлээж авдаг. Хүүхдэд цаг гаргах, харилцан ярилцах, тоглох.
  • Аав ээжийн аль нэгнээс айх
    Аав ээжийн аль нэг нь хүүхэдтэйгээ буруу харилцдаг, байнга буруутгадаг, шүүмжилдэг, зоддог бол хүүхэд айдаг. Юм хэлээд загнуулж байснаас гээд ярихаа байж, битүү болгоомжилж хөндийрдөг. Аав ээж өөрийн хандлага харилцаагаа засах, хүүхдэд гар хүрэхээ болих, хайр халамжаа мэдрүүлэх, хүүхдийн итгэлтийг олж авах хэрэгтэй.
  • Сургууль, цэцэрлэгээс айх
    Хүүхдүүд цэцэрлэг, сургуульд орохдоо айж, уйлдаг. Энэ нь тодорхойгүй бус ойлгомжгүй байгаагаас уйлж, айдсаа илэрхийлж байдаг. Аав ээжүүд хүүхдийн дэргэд ямар багш таарах бол гэж их ярьдаг нь буруу юм. Цэцэрлэг, сургуульд элсэн орохоос нь өмнө багш, цэцэрлэг сургуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаарай.
  • Үзэж байгаа кино, нэвтрүүлгээс айх
    Хүүхэд үзэж байгаа нэвтрүүлэг, кино, сүнс, хий үзэгдэл зэргээс айж, тэдгээр хий зүйлсийг бодит байдлаас салгаж чаддаггүй байна. Тиймээс, унтахын өмнө нь бага зэрэг тоглох, сайхан зүйл ярилцах, хүүхдийн дэргэд томчууд элдэв зүйл үзэхээс сэргийлэх.
  • Харанхуй өрөөнөөс айх
    Аав ээжүүд хүүхдийг шийтгэх зорилгоор ариун цэврийн өрөө, харанхуй өрөөнд түгждэг. Харанхуйд үлдэх нь хүүхдийн айдас маш өндөр болдог. Мөн аав ээждээ зэмлүүлэх нь өөрт нь хайргүй гэж ойлгодог. Зарим хүүхэд өдөр шөнө ээлжлэхээс айдаг. Яагаад өдөр шөнө ээлжилдэг талаар тайлбарлах, хүүхдийг өрөөнд хориж шийтгэх нь маш хортой үр дагавартай тул үүнийгээ болих шаардлагатай.
  • Зодуулахаас айх
    Хүүхдийг ямар нэг буруу зүйл хийх үед нь зодох, гар хүрдэг бол хүүхэд айдастай болдог. Ингэснээр хүүхэд аймтгай, худлаа хэлдэг болдог. Хүүхдэд гар хүрэхгүй буруу зүйлийг нь яагаад буруу байсанг тайлбарлаарай.
  • Том хүний үйлдлээс айх
    Аав ээж шөнө орондоо том хүний ажил хийхдээ хүүхэд үнэхээр унтсан эсэхийг сайн шалгаарай. Бага насны хүүхэд үүнийг ойлгохгүй аав ээжийг маш аймшигтайгаар зодож байна гэж бодох хүүхэд байдаг. Аав ээжүүд хүүхдийн дэргэд үг хэл үйлдэлээ болгоомжтой байлгаарай.
  • Хүүхдийн сэтгэлийг засаж тайвшруулах: Хүүхдэд өөрт таарсан асуудал, бэрхшээл байдаг. Жнь: хиээлдээ муу дүн аваад ирвэл түүнийг ойлгоорой түүнд багшдаа загнуулах нь хангалттай шийтгэл болсон. Түүнийг зэмлэхийн оронд тайвшруулаад дараа нь харин юунаас болсныг хамтдаа ярилцаад түүнд гарах арга замыг нь зааж өгвөл та хүүхдийнхээ хамгийн сайн найз байх болно.
  • Магтаж урамшуулаж байх
  • Бусдын дэргэд шүүмжлэхгүй байх

Салалт нь сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгодог. Хосуудын хэн хэнийх нь хувьд харамсал, гашуудлын мэдрэмжийг үүсгэдэг энэ үйл явдалд харилцан адилгүй хэрхэн даван хариу үзүүлдгийн шалтгаан нь бие хүний сэтгэлзүйн өвөрмөц ялгаатай байдал. Салалтын дараагаар бүх хүн сэтгэл зүйн хувьд нэгэн ижил үе шатуудыг туулдаг. Эхлээд ганцаардал, сэтгэл өвдөх мэдрэмж төрж, дараагаар нь сэтгэл хөнгөрөн , дасан зохицож, өөрийгөө илүү сайн байгааг мэдрэн, ирээдүйн амьдралын хүлээлтүүд бий болж, эцэст нь тогтвортой байдал бий болно.

Ганцаардал сэтгэл өвдөх мэдрэмж төрөх үе бол хамгийн хэцүү үе. Найдваргүй болсон мэт санагдах, хоолны дуршил буурах, зовлонтой дурсамжуудад автана. Тиймээс өдөр бүрийг төлөвлөж, өөрийгөө завгүй байлга. Учир нь тодорхой зорилгогүй хийх зүйлс байхгүй үедээ сэтгэл өвтгөсөн элдэв бодол дурсамжуудадаа автдаг.  Бие махбодын сэргэг байдал сэтгэлзүйн тэнцвэрт байдалд сайнаар нөлөөлдөг учраас архи, согтууруулах ундаа, тамхи, зохисгүй хооллолтоос татгалзаж, сайн амарч, зөв хооллон, өглөөний хөнгөн дасгалыг тогтмол хийж, салхинд гарч, нийгмийн идэвхитэй үйл ажиллагаануудад оролцож цагийг идэвхитэй өнгөрүүлэхэд анхаарах нь зүйтэй.

  • Дотно харилцааг бий болгохын тулд хөдөлмөрлө.
    Дотно байдал өөрөө бий болохгүй. Дотно харилцаа үгүй болоход хүмүүс холдож, хоёрдогч харилцааг хайж эхэлдэг. Сайн харилцаа эцсийн зорилго биш. Энэ бол амьдралын турш өрнөх үйл явц бөгөөд байнгын анхаарал халамжаар тэжээгдэж байдаг.
  • Ямар ч шүүмжгүйгээр найз залуу/бүсгүйнхээ үзэл бодол, гомдлыг сонс, чин сэтгэлээсээ сонсох.
    Ихэнх үед таныг хэн нэгэн сонсож байна гэдэг нь л асуудлыг шийдэх арга зам болж өгдөг. Мөн энэ нь итгэлцэлийг бий болгож байдаг. Эмпати мөн чухал. Түүний асуудлыг өөртөө тохиолдсон мэтээр үзэж асуудалд хандахыг хичээгээрэй.
  • Алсыг харах.
    Гэрлэлт бол ирээдүйг хамтдаа туулна гэсэн амлалт биш. Хамтдаа өөрсдийн мөрөөдлийг ойр ойрхон ярилцаж байх. Та хоёр нэг замаар явж байгаа эсэхээ шалгаж байгаарай.
  • Уучлалт гуйх.
    Хүн бүр л алддаг. Алдаагаа засах гэсэн оролдлого хийх нь чухал. Үүгээр гэрлэлтийн аз жаргалыг таамаглаж болдог. Уучлалт гуйхдаа та инээдтэй, болхи, бүр ёжтой ч байж болно. Гэхдээ маргааны дараа эвлэрэх гэсэн хүсэл урт хугацааны харилцааны гол түлхүүр юм.
  • Өөрийгөө хүндлэх хүндлэл, өөрийн итгэлээ хадгалж үлд.
    Өөрөө өөртөө таалагддаг, өөртөө итгэлтэй байвал танд дурласан, таны хажууд байгаа хүмүүст амар байдаг. Судалгаагаар хүн нийгэмд гүйцэтгэх үүрэг нь их байхын хэрээр өөрийгөө хүндлэх, өөрийн үнэлэмж дээгүүр байдаг нь тогтоогдсон. Утга учиртай ажил нь – сайн дурын ч бай цалинтай ч бай – өөрийн үнэлэмж, өөрийн “БИ” – г дасгалжуулах, бүтээх хамгийн чухал арга юм.
  • Хамтарах. Хариуцлагаа хуваа.
    Харилцаа зөвхөн хоёр урсгалтай байх үедээ л цаашид цэцэглэдэг. 
  • Бүх харилцаа өөрийн гэсэн уналт, сэргэлтийн үетэй.
    Байнга өндөр оргилд байна гэж байхгүй. Хэцүү үеийг хамтдаа даван туулах нь харилцааг улам бат болгодог.
  • Хайр бол авч болдог, хаяж болдог бараа биш.
    Энэ бол бие биедээ хэрхэн хандаж буйгаас шалтгаалан багасч, ихсэж байдаг мэдрэмж /сэтгэл хөдлөл/ юм. Хэрэв та шинэ арга замаар бие биетэйгээ харилцвал тэр мэдрэмж буцан ирж, өмнөхөөсөө ч илүү хүчтэй болж болдог. 
  • Үнэнч байдалгүйгээр дотно харилцаа бий болохгүй.
    Таны хамтрагч бодол уншиж чадахгүй шүү дээ.