Эрдэм шинжилгээний бага хурал.

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ -н Хууль зүйн сургуультай хамтран "Хууль зүйн хариуцлага" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Бага хуралд 40 гаруй багш, эртэмтэн, судлаач, магистрант, докторант нар оролцлоо. Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөнд халдах, гэм хор учрах явдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад чиглэсэн шинэчлэлт өөрчлөлтийг эрэлхийлсэн 7 илтгэлийг хэлэлцүүллээ. Тус төвөөс "Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага, тулгамдаж буй асуудал" сэдвээр илтгэл тавив.

Хамтран ажилласан Отгонтэнгэр Их Сургууль -н хамт олондоо #Талархалаа